БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

2017.04.20-2017.07.09-ны хооронд явагдана.
Бүртгүүлэх

БАКАЛАВР, МАГИСТРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

Бакалаврын өдөр, орой, эчнээ анги, магистрын ангийн элсэлтийн бүртггэл ОТИС-ийн В байранд ажлын өдрүүдэд явагдаж байна.


ТАНИЛЦУУЛГА


ЭРХЭМ ЗОРИЛГО

МЭДЛЭГЭЭРЭЭ БАЯЛАГ БҮТЭЭЖ, МАНЛАЙЛАХ ЧАДВАРТАЙ, ЁС СУРТАХУУНТАЙ МЭРГЭЖИЛТЭН БЭЛТГЭНЭ.


АЛСЫН ХАРАА

Олон улсын стандартад нийцсэн, чадварлаг мэргэжилтэн бэлтгэдэг, орчин үеийн технологийн дэвшил, инновацийн хөгжлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн сургалт-судалгааны их сургууль байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

  • Нийгмийн хариуцлага
  • Уламжлал, шинэчлэл
  • Бүтээлч сэтгэлгээ
  • Академик эрх чөлөө
  • Тогтвортой хөгжил, дэвшил
  • Шударга өрсөлдөөн

      Отгонтэнгэр их сургууль нь 1991 онд байгуулагдаж, 1999 онд “Отгонтэнгэр Их Сургууль” болон өргөжиж бакалавр, магистр, докторын түвшний сургалтуудыг явуулж байгаа дадлага туршлагатай. Тус сургууль 1999 онд анхлан, 2004 онд ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн бөгөөд 2013 онд амжилттай аттестачилагдсан бөгөөд бакалавр, магистр, докторын түвшний сургалтуудыг шинжлэх ухааны болон боловсролын доктор, магистрын зэрэгтэй, профессор, дэд профессор цолтой 90 шахам багш удирдан явуулж байна.

     2014 онд Нягтлан бодох бүртгэл, Санхүүгийн менежмент, Олон улсын эрх зүй, Бизнесийн эрх зүй мэргэжлийн хөтөлбөрүүд, 2015 онд Сэтгүүлзүй, Англи хэлний багш, Хятад хэлний орчуулагч хөтөлбөрүүд БМИҮЗ-ээр “А” үнэлгээтэйгээр тус тус магадлан итгэмжлэгдсэн.

     Монгол улсын хөгжил, дэвшлийн гол цөм болох өндөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагыг чанартай, чадвартай мэргэжилтнээр хангах үйлсэд манлайлагч, тэргүүлэгч үүрэгтэйгээр оролцдог тус сургуулийн бүтээлч, оюунлаг хамт олон Монголын оюутны дээд шагнал “Боловсролд хөрөнгө оруулагч байгууллага”, МҮХАҮТ-ын “Оны шилдэг интрепренер-2005, 2008”, МҮХАҮТ-ын “Мэдлэгт суурилсан бизнес” шагнал, “Хүүхдэд ээлтэй оны шилдэг сургууль-2005”, МҮОНТ-ийн “Ядуу иргэдийн сурч боловсроход бодитой хувь нэмэр оруулсан байгууллага”, “Хэрэглэгчдийн найдвартай түнш” өргөмжлөл, “Best of Mongolia-2013” шилдэг их сургууль өргөмжлөл, 2014 оны “Монголын сурагчдын бахархал-ТОП ИХ СУРГУУЛЬ” өргөмжлөлт Отгонтэнгэр Их сургууль шинэ элсэгчдэд зориулсан “Class of 2018” хөтөлбөрийг хэрэгжүүлж, боловсролын салбарт бодитой өөрчлөлт шинэчлэлийг бий болгохыг зорин ажиллаж байна.

     Манай сургууль Эрдэм шинжилгээ судалгааны төв, 44 хичээлийн танхим, компьютерийн 4 лаборатори, Хурлын 1 заал, Биеийн тамирын 1 заал, Оюутны зоогийн газар 2, Интернэт танхим 1, Оюутанд үйлчлэх бичиг хэргийн төв 1, Хэвлэх цех 1, Радио студи 1, Хуульзүйн зөвлөгөө өгөх Клиник сургалтын төв 1, Бизнесийн эрхзүйн сургалт-судалгааны төв, Интерактив санхүүгийн программын сургалт, дадлагын төв, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв гэсэн сургалт, дадлагын баазтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Мэдээ мэдээлэл


2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД ТЭНЦСЭН ЭЛСЭГЧДИЙН ЖАГСААЛТ /ЦАХИМ БОЛОН УЛААНБААТАР ХОТОД БҮРТГҮҮЛЭГЧИД/

2017-2018 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬД ТЭНЦСЭН ЭЛСЭГЧДИЙН ЖАГСААЛТ /ЦАХИМ БОЛОН УЛААНБААТАР ХОТОД БҮРТГҮҮЛЭГЧИД/

2017-07-10 11:41
“Агаарын тээврийн менежмент – Онгоцны үйлчлэгч” 2+2 хөтөлбөрт элсэгчдийн эхний өдрийн шалгаруулалт амжилттай боллоо

Сонгон шалгаруулалтын өмнө 2+2 хөтөлбөрийн онцлог, давуу тал, дадлагын бааз, хөтөлбөр хэрэгжүүлэгч Их сургуулиудын мэдээлэл болон элсэгчдэд олгох боломж, хөнгөлөлтийн тухай “Танилцуулга уулзалт”-ыг ЕБС-ийн төгсөгчид болон эцэг эхчүүдэд зориулан зохион байгууллаа.

2017-07-06 11:42
Отгонтэнгэр Их сургууль олон улсын магадлан итгэмжлэлийн сертификатаа гардан авлаа

АНУ-ын ACBSP буюу Бизнесийн сургууль хөтөлбөрийг магадлан итгэмжлэх олон улсын байгууллагын жилийн хуралдаан Калифорни мужийн Анахейм хотод боллоо. Дэлхийн 700 гаруй их дээд сургуулийн төлөөлөгчид оролцсон энэхүү хуралдаанд  нэг жилийн үйл ажиллагаагаа тайлагнасан бөгөөд 50-иад байгууллагад олон улсын магадлан итгэмжлэлийн сертификат гардуулсан юм. Монгол улсаас дөрвөн их сургууль  олон улсын магадлан итгэмжлэлийн сертификатаа гардан авсаны нэг нь Отгонтэнгэр Их сургууль байлаа. 

2017-07-06 11:27
Отгонтэнгэр их сургуулийн В байрны 203 тоотод бүртгэж байна

2015, 2016 оны ЭЕШ-ын батламжтай элсэгчдийг бүртгэж байна.

Элсэх мэргэжлүүд цэснээс дэлгэрэнгүй мэдээллийг үзэх, эсвэл 99120889, 99882882 утсаар лавлана уу.

 

2017-06-16 10:47
Элсэлтийн бүртгэл 2017.07.01-07.09 өдрүүдэд явагдана

2017-2018 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл цахим бүртгэл /otgontenger.gate.mn/-ээс гадна сургуулийн байрандаа 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс 07 сарын 09-ний өдрийг дуустал бүртгэнэ. 

2015, 2016 оны ЭЕШ-ын батламжтай, Отгонтэнгэр их сургуульд элсэхийг хүсэгчдийн бүртгэлийг 2017 оны 06 сарын 15-ны өдрөөс бүртгэж эхэллээ. 

Бүртгүүлэхийг хүсэгчид сургуулийн байранд дараах бичиг баримттайгаа ирнэ үү.

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  • Иргэний үнэмлэх
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 2%
  • Бүртгэлийн хураамж 10,000 төгрөг

  

2017-06-16 08:27
Сайн дурын үйл ажиллагааны төв нээгдлээ

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар”, “Койка” олон улсын байгууллага, БНСУ-ын “Гөү энд Дү” төрийн бус байгууллага хамтран “Сайн дурын үйл ажиллагааны төв” байгуулах төслийг Монголд хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжийн зургаан төвийн нэг нь  Отгонтэнгэр Их сургуулийг түшиглэн нээлтээ хийлээ.

2017-06-16 07:52