Элсэлтийн бүртгэлийн системд тавтай морилно уу.

Бүртгүүлэхдээ зайлшгүй анхаарах зүйлс:

  • Элсэлтийн журам болон бүртгэх явцад тайлбаруудыг сайтар уншиж бүртгэлээ хийнэ үү.
  • Хувийн мэдээллийн хэсэгт утас, e-mail хаягаа сайтар шалгаж, засах шаардлага гарвал засвар хийж хадгална уу.
  • Ерөнхий шалгалтын оноогоо сайтар нягтлан шалгаж, зөрүүтэй тохиолдолд Боловсролын үнэлгээний төвд хандана уу.
  • Бүлэг тус бүрийн бүртгэлийн хураамж 10,000 төгрөг байна.
  • Бүртгэлийн хураамжийг интернэтээр төлөхийн өмнө тухайн банкны гүйлгээ хийх Интернэт PIN код авсан байх ёстой. (Энэ нь банкны зүгээс тавьдаг болохыг анхаарна уу)
  • Бүртгэлийн хураамжны гүйлгээ амжилттай хийгдсэнээр Таны бүртгэл амжилттай болж, бүртгэлийн хуудас хэвлэх боломжоор хангагдана.
  • Бүртгэл хийх хугацаа дууссаны дараа элсэгчдийг онооны дарааллаар эрэмбэлж, хяналтын тоог баримтлан тухайн бүлгийн мэргэжлүүдээс хуваарь олгоно.

Өдрийн бакалаврын элсэлтийн бүртгэл 2017.04.20-2017.07.09-ны хооронд цахим хэлбэрээр явагдаж, дараах бүрдүүлэлтийг хийнэ. Бүртгэлийн хураамжийг дараах банкуудын төлбөрийн картуудаар 24 цагийн турш төлөх боломжтой.

Банкуудын е-пин код авах зааврыг харах бол энд дарна уу

Бүртгүүлэх заавар

№1. Системд нэвтрэх

  1. Элсэгч Та системд нэвтрэхдээ үндсэн хуудасны БҮРТГЭЛ ХИЙХ болон БҮРТГҮҮЛЭХ сонголтуудыг хийж системд нэвтрэх хэсэг рүү шилжинэ.
  2. Үүний дараа нэвтрэх хэсэгт шилжих бөгөөд бүртгүүлэгч нь "Боловсролын үнэлгээний төв"-ийн http://www.eec.mn/ сайт руу нэвтэрдэг код, нууц үгээ ашиглан системд нэвтэрнэ. Хэрэглэгчийн нэр болон нууц үгийг шалгаж системд нэвтрүүлэх бөгөөд бүртгэлтэй хэрэглэгч системд нэвтрэхэд үндсэн хуудас руу шилжинэ:

№2. Үндсэн хуудас

Үндсэн хуудас дараах хэсгүүдийг агуулна. Үүнд:
  • ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
  • ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ
  • БҮРТГҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР-ийн жагсаалт харагдана
  1. ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
    Энэ хэсгээс манай бүртгүүлэгч өөрийн хувийн мэдээллийг харах, засах боломжтой. Хувийнхаа мэдээллийг засах бол МЭДЭЭЛЭЛ ЗАСАХ товчийг дарна.
  2. ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ
    Энэ хэсгээс манай бүртгүүлэгч элсэлтийн ерөнхий шалгалтын оноог харах боломжтой.
  3. Хувийнхаа мэдээллийг засаж өөрчилсөн тохиолдолд Хадгалах товчийг дарж шинэчилсэн мэдээллээ хадгална.
  4. БҮРТГҮҮЛСЭН ХӨТӨЛБӨР
    Энэ хэсэгт Таны бүртгүүлсэн хөтөлбөрүүд харагдана. Мөн энэ хэсгийн доор байрлах:
    • Бүртгүүлэх товчийг дарж шинээр хөтөлбөрт бүртгүүлнэ, дарангуут бүртгэлийн хэсэг рүү шилжинэ,
    • Бүртгэлийн хуудас хэвлэх товчийг дарж бүртгүүлсэн хөтөлбөрүүдийг хэвлэж авах боломжтой.

№3. Бүртгүүлэх

  1. Бүртгэлийн хуудсанд дараах үйлдлүүдийг хийх боломжтой. Үүнд:
    • Бүртгүүлсэн хөтөлбөрүүд харах /Хөтөлбөрийн жагсаалтын хамгийн эхэнд ногоон өнгөөр ялгарч харагдана./
    • Шинээр бүртгүүлэх хөтөлбөрүүдээ сонгох. Хөтөлбөрийг сонгохдоо тухайн хөтөлбөрийн мөр дээр дарна. /Шинээр сонгож буй хөтөлбөрүүд нь жагсаалтад бүдэг ягаан өнгөөр ялгарч харагдана./
    • Сонгосон хөтөлбөр дээр дахин дарж тухайн сонголтыг цуцална.
    • Бүртгүүлэхээр сонгосон нийт хөтөлбөрөөс хамаарч төлөх нийт дүнг харуулна.
    • Бүртгүүлэх хөтөлбөрүүдээ сонгож дууссан бол төлбөрийг ТӨЛӨХ товчлуур ашиглан хийнэ.
    • Үндсэн хуудас руу БУЦАХ товчлуурыг ашиглан буцах боломжтой.
  2. Хөтөлбөр сонголтын дараа ТӨЛБӨР ТӨЛӨХ үйлдлийг хийнэ. Та гүйлгээ хийх банкаа сонгон ТӨЛБӨР ТӨЛӨХ үйлдлийг хийнэ. Энэ үед тухайн сонгосон банкны гүйлгээний системд Таныг шилжүүлэхэд картын дугаар, гүйлгээний код, CVV кодыг ашиглан төлбөрийн гүйлгээг хийгээрэй.
  3. Гүйлгээ хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу:
    • Картын мэдээллийг алдаатай оруулахгүй байх /Картын дугаар, CVV код, эзэмшигчийн нэр, карт дуусах хугацаа зэрэг болно/
    • Картын үлдэгдэл хүрч байгаа эсэхээ нягтлах
    • Интернет гүйлгээний код авсан эсэх
    • Шинэ картуудын хувьд тухайн картыг идэвхжүүлсэн эсэхээ нягтлаарай.
  4. Гүйлгээ амжилттай хийгдэхэд дараахь цонх гарах бөгөөд Бүртгүүлэх-г дарж дахин шинэ хөтөлбөрүүдэд бүртгүүлж болно.
    Мөн Бүртгэлийн хуудас хэвлэх-г дарж бүртгүүлсэн хөтөлбөрүүдийн мэдээллийг хэвлэж авч болно.