Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрт тэнцэгчдийн анхааралд

Агаарын тээврийн үйлчилгээ хөтөлбөрт суралцагчид нь дүрэмт хувцастай байдаг тул дүрэмт хувцасны төлбөрөө тушаан захиалгаа өгөх шаардлагатай.

Гүйлгээний утга: Оюутны нэр, регистр дугаар, АТҮ-1, сургалтын төлбөр

2019-07-01 10:28
Агаарын тээврийн үйлчилгээ мэргэжлээр тэнцсэн элсэгчид

Агаарын тээврийн үйлчилгээ мэргэжлээр тэнцсэн элсэгчид

2019-06-28 07:13
ОЛОН УЛСЫН ЦАЛИНТАЙ ОЮУТАН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ БАЙНА

Отгонтэнгэр Их сургууль Япон улсын хөдөлмөр зуучийн “Ворлд Бизнес Партнер” компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж аялал жуулчлалын менежментийн ангийн оюутнуудыг Япон улсад нэг жилийн хугацаатай цалинтай дадлагажигч оюутнаар ажиллуулах зорилготой уг санамж бичигт ОТИС-ийн захирал доктор Н.Энхзаяа, “Ворлд Бизнес Партнер“компаний гүйцэтгэх захирал Игараши Хажиме нар гарын үсэг зурсан юм. Ийнхүү өнгөрсөн хичээлийн жилээс хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд эхний дадлагажигч оюутнууд сонгон шалгаруулалтад ороод байна.

2019-05-22 10:08
Элсэлтийн бүртгэл 2019.06.24-06.29 өдрүүдэд явагдана

2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн бүртгэл цахим бүртгэл /otgontenger.gate.mn/-ээс гадна сургуулийн байрандаа 2019 оны 06 сарын 24-ний өдрөөс 06 сарын 29-ний өдрийг дуустал бүртгэнэ. 

2017, 2018 оны ЭЕШ-ын батламжтай байна. 

Бүртгүүлэхийг хүсэгчид сургуулийн байранд дараах бичиг баримттайгаа ирнэ үү.

  • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх
  • Иргэний үнэмлэх
  • 3х4 хэмжээтэй цээж зураг 2%
  • Бүртгэлийн хураамж 5,000 төгрөг

  

2019-05-21 08:27
“НИСЭХ МИНИЙ ИРЭЭДҮЙ” ӨДӨРЛӨГТ ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ ОРОЛЦЛОО

Монгол улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 93 жилийн ойг тохиолдуулан НИСЭХ МИНИЙ ИРЭЭДҮЙ” өдөрлөг өнгөрсөн амралтын өдрөөр зохион байгуулагдлаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон арга хэмжээнд ИНЕГ-ын алба, салбаруудаас гадна агаарын тээврийн боловсон хүчин бэлтгэдэг их сургуулиуд оролцож өөрсдийн үйл ажиллагаа сурталчилсан юм.

2019-05-20 09:51
Агаарын тээврийн үйлчилгээний хөтөлбөрөөр бүртгүүлэгчдийн анхааралд

Агаарын тээврийн үйлчилгээний хөтөлбөрөөр бүртгүүлэгч нь 6 сарын 28-ны өдөр 10:00 цагаас ОТИС-д ярилцлагатай. 

2019-05-20 04:20
ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛЬ 3 ДАХЬ УДААГАА АМЖИЛТТАЙ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДЛЭЭ

Отгонтэнгэр их сургуулийн “дээд боловсролын сургалтын байгууллагын магадлан итгэмжлэл”-ийг 100 хувийн саналаар 3 дахь удаагаа магадлан итгэмжлэгдлээ

2018-06-30 04:29
“LUXURY” ГОО БҮСГҮЙ ТЭМЦЭЭНД ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН ХОЁР ОЮУТАН ОРОЛЦОНО

2005 оны "Монголын мисс" Б.Гантогоо ОТИС-ийн Агаарын тээврийн үйлчилгээний ангийн хоёр оюутанд БНСУ-ын онгоц үйлдвэрлэгч, агаарын тээврийн үйлчилгээний компаниудын зохион байгуулж буй “LUXURY” гоо бүсгүй тэмцээнд оролцох эрхийг олгосон юм.

2018-06-05 10:04
ЕБС -ИЙН СУРАГЧДЫН ДУНДАХ ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АНХДУГААР ОЛИМПИАДЫН ЯЛАГЧИД ТОДОРЛОО

Нийслэлийн боловсролын газар, Швейцарийн хөгжлийн агентлагын санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Тогтвортой хөгжлийн боловсрол" төсөл, Отгонтэнгэр Их сургууль, Карьер хөгжлийн төв хамтран “ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН АНХДУГААР ОЛИМПИАД 2018” зохион байгуулагдлаа.

2018-06-05 09:42
“Агаарын тээврийн менежмент – Онгоцны үйлчлэгч” 2+2 хөтөлбөрт элсэгчдийн эхний өдрийн шалгаруулалт амжилттай боллоо

Сонгон шалгаруулалтын өмнө 2+2 хөтөлбөрийн онцлог, давуу тал, дадлагын бааз, хөтөлбөр хэрэгжүүлэгч Их сургуулиудын мэдээлэл болон элсэгчдэд олгох боломж, хөнгөлөлтийн тухай “Танилцуулга уулзалт”-ыг ЕБС-ийн төгсөгчид болон эцэг эхчүүдэд зориулан зохион байгууллаа.

2017-07-06 11:42