ЭЛСЭГЧ ТА

Отгонтэнгэр их сургуульд элссэнээр дараах хөнгөлөлт, урамшуулал, хөтөлбөрт хамрагдахад нээлттэй байх болно

ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ

  1. Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл-D011409/, Багш, сургуулийн өмнөх насны боловсрол /D011201/, Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол /D011408/ хөтөлбөрөөр 550 ба түүнээс дээш оноотой эрэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
  2. Компьютер програм хангамж /D061302/ хөтөлбөрөөр 550 ба түүнээс дээш оноотой эмэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
  3. БСШУС-ын сайдын холбогдох тушаалд нэр заасан улсын болон олон улсын чанартай мэргэжлийн олимпиадад 2018-2019 оны хичээлийн жилд 1-3-р байр эзэлсэн элсэгчийн сургалтын төлбөрийн 100%, аймаг, нийслэлийн олимпиадад эхний 3 байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 1,0 сая төгрөгийн чөлөөлнө.
  4. 12-р ангиа А үнэлгээтэй төгссөн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 700,000 төгрөгийн хөнгөлөлт
  5. Орон нутгийн харъяат элсэгч-ийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 450,000 төгрөгийн хөнгөлөлт
  6. БЗД-ийн харъяат болон БЗД-ийн ЕБС төгсөгч-ийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 350,000 төгрөгийн хөнгөлөлт
  7. ОТИС-аас ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулсан олимпиад, уралдаанд оролцсон сурагчдыг ЭЕШ-ын оноо болон ОТИС-аас олгосон мандатыг үндэслэн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 150,000 төгрөгийн хөнгөлөлт
  8. ЭЕШ-ын оноонд үзүүлэх хөнгөлөлт
    1. Элсэлтэд тооцох хичээлийн аль нэгээр нь 800 оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө
    2. Элсэлтэд тооцох хичээлийн аль нэгээр нь 700-799 оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 1,5 сая төгрөгийн хөнгөлөлт
    3. Элсэлтэд тооцох хичээлийн аль нэгээр нь 600-699 оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 1,0 сая төгрөгийн хөнгөлөлт
  9. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт нь хамтарсан хөтөлбөрүүдэд хамаарахгүй ба давхардуулан олгохгүй.

ТЭТГЭЛЭГ

ОТИС-ийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг
Амжилтийн эзэн тэтгэлэг
Олон улсын хэмжээнд: Улсын хэмжээнд:
ОТИС-ийн төгсөгчийн нэрэмжит тэтгэлэг

Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ОТИС-ийн 2-4-р курсийн оюутнуудаас сурлагын амжилт, олон нийтийн оролцоо, манлайллаараа шалгарсан шилдэг оюутнуудыг шалгаруулж, тус бүрт 10 сарын турш 100,000 төгрөгийн тэтгэлэг олгоно.

ОТИС-ийн Үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг

Оюутны холбооны идэвхитэн гишүүдэд сургалтын төлбөрийн 30 хүртэл хувийн хөнгөлөлт

ОТИС-ийн оюутны холбоо, зөвлөлийн гишүүдэд үзүүлэх хөнгөлөлт

ОТИС-ийн бакалаврын сургалтыг 3,6 болон түүнээс дээш голч дүнтэй төгссөн магистрантурын сургалтын 1-р улиралд 3,0-аас дээш голч дүнтэй суралцсан магистрантад суралцах хугацааных нь сургалтын төлбөрийн 15 хүртэл хувийн тэтгэлэг олгоно.


ХӨТӨЛБӨР

Оюутан солилцооны хөтөлбөр
  • Тайваний Мин Чуаны их сургууль
  • БНХАУ-ын SIAS олон улсын их сургууль
  • БНСУ-ын Хансу их сургууль
2+2, 3+1 хөтөлбөр
  • Тайваний Мин Чуаны их сургууль
  • БНСУ-ын Хансу их сургууль
Дадлагын хөтөлбөр
  • БНХАУ-ын Ляониний их сургууль
4-7 долоо хоногийн зуны сургалт
  • БНХАУ-ын Ляониний их сургууль
  • БНСУ-ын Хансу их сургууль
  • БНХАУ-ын Шэн Яний багшийн их сургууль

БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

2019.05.20-2019.06.30-ны хооронд явагдана.
Бүртгүүлэх
Бүлэг Мэргэжлийн чиглэл Элсэлтийн ерөнхий шалгалт
01 Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 02 Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 03 Гадаад хэлний орчуулга /хятад хэл, солонгос хэл, герман хэл, япон хэл/
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 04 Сэтгүүл зүй
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 05 Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 06 Сэтгэл судлал
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 07 Олон улсын харилцаа
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 08 Нийгмийн ажилтан
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 09 Агаарын тээврийн үйлчилгээ /онгоцны үйлчлэгч/
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 10 Улс төр судлал
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 11 Эрх зүй
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Гадаад хэл
  • Математик
  • Монгол хэл

  • 12 Компьютер, програм хангамж
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 13 Нягтлан бодох бүртгэл
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 14 Бизнесийн удирдлага /олон улсын худалдаа, хүний нөөцийн менежмент/
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 15 Санхүү
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 16 Банк
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик

  • 17 Аялал жуулчлалын менежмент
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик
  • Газар зүй

  • 18 Экологи /байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин судлал/
  • Монгол хэл
  • Гадаад хэл
  • Нийгмийн тухай мэдлэг
  • Математик
  • Газар зүй




  • Ректорын 20... оны ... дүгээр
    сарын ...-ний өдрийн ... тоот
    тушаалын хавсралт

    ОТГОНТЭНГЭР ИХ СУРГУУЛИЙН 2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

    НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

    1. Отгонтэнгэр их сургууль /ОТИС/-ийн 2019-2020 оны хичээлийн жилд оюутан элсүүлэх ажлыг Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2013 оны А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/194 тоот “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаал, А/195 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаал, бусад холбогдох эрх зүйн акт болон энэхүү журмыг баримтлана.
    2. ОТИС-ийн хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч”, элсүүлэх оюутны тоог “хяналтын тоо”, элсэлтийн хяналтын тоонд багтан элсэх эрх авсан бүртгүүлэгчийг “элсэгч”, элсэлтийн цахим бүртгэлийн системийг “элсэлтийн систем”, элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахаар томилогдсон ажлын хэсгийг “элсэтийн комисс” гэнэ.
    3. ОТИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт элсүүлэх элсэгчийн хяналтын тоог хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээ, сургуулийн материаллаг бааз, багшлах бүрэлдэхүүний хангамж зэрэгт үндэслэн Удирдах зөвлөл тогтооно.
    4. Элслэтийн журам, элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын оноог тооцох болон холбогдох бусад мэдээллийг http://otgontenger.edu.mn, http://otgontenger.gate.mn цахим хуудаст байрлуулна.

    ХОЁР. ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ

    1. Бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэхийг хүсэгчид 2019 оны 05-р сарын 20-оос 2019 оны 06-р сарын 30-ны хооронд ОТИС-ийн элсэлтийн систем http://otgontenger.gate.mn хаягаар, 2019 оны 06-р сарын 24-нээс 07-р сарын 02-ны өдрийг дуустал сургуулийн хичээлийн 3-р байранд бүртгүүлнэ.
    2. Бакалаврын өдрийн ангид аймаг, орон нутгаас оюутан элсүүлэхдээ МИДСК-тай хамтран зохион байгуулах ба ректорын тушаалаар батлагдсан багш, ажилтнууд аймаг,орон нутагт ажиллаж болно.
    3. Бакалаврын бямба гариг, орой, эчнээ ангийн хөтөлбөр, магистрын ангийн элсэгчдийг 2019 оны 08-р сарын 21-наас эхлэн элсэлтийн комисс бүртгэнэ.
    4. Боловсролын үнэлгээний төвийн системд нэвтэрдэг бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан ОТИС-ийн элсэлтийн системд нэвтэрч, зааврын дагуу элсэх хүсэлтээ гаргана.
    5. Бүртгүүлэгч хувийн мэдээллээ шалгаж баталгаажуулсаны дараа өөрийн элсэхийг хүссэн бүлгээ сонгон бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна. (цахим картаар төлбөр хэрхэн төлөх тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг тус системийн Заавар цэснээс танилцана уу.)
    6. Бүртгэлийн хураамж 5,000 төгрөг байна. (Бүлэг тус бүр)
    7. Элсэлтийн комисс нь холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмын дагуу ил тод, шударга, тэгш байх зарчмыг удирдлага болгон үйл ажиллагаагаа явуулна.

    ГУРАВ. БҮРТГҮҮЛЭГЧДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА

    1. Бүртгүүлэгч бүртгүүлэхээс өмнө энэхүү журамтай танилцах үүрэгтэй.
    2. Тус сургуулийн бакалаврын өдрийн хөтөлбөрт бүртгүүлэгч нь бүрэн дунд боловсролтой, элсэхийг хүссэн хөтөлбөрийн дараах хүснэгтэд заасан хичээлийн аль хоёроор 410-аас доошгүй босго онооны шаардлагыг хангасан 2017, 2018, 2019 оны ЭЕШ-ын батламжтай, эсвэл 2019 онд ЭЕШ өгөхөөр Боловсролын үнэлгээний төв /БҮТ/-д бүртгүүлсэн байна.
      Сургуулийн нэр Хөтөлбөрийн нэр Элсэлтийн ерөнхий шалгалт
      Хүмүүнлэгийн сургууль
      • Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл/
      • Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол
      • Гадаад хэлний орчуулга /хятад хэл, солонгос хэл, герман хэл, япон хэл/
      • Сэтгүүл зүй
      • Багш, сургуулийн өмнөх насны боловсрол
      • Сэтгэл судлал
      • Олон улсын харилцаа
      • Нийгмийн ажилтан
      • Агаарын тээврийн үйлчилгээ /онгоцны үйлчлэгч/
      • Улс төр судлал
      • Монгол хэл
      • Гадаад хэл
      • Нийгмийн тухай мэдлэг
      • Математик
      Хууль зүйн сургууль
      • Эрх зүй
      • Нийгмийн тухай мэдлэг
      • Гадаад хэл
      • Математик
      • Монгол хэл
      Эдийн засаг бизнесийн удирдлагын сургууль
      • Нягтлан бодох бүртгэл
      • Бизнесийн удирдлага /санхүү, олон улсын худалдаа, хүний нөөцийн менежмент/
      • Санхүү
      • Банк
      • Компьютер, програм хангамж
      • Монгол хэл
      • Гадаад хэл
      • Нийгмийн тухай мэдлэг
      • Математик
      • Аялал жуулчлалын менежмент
      • Экологи /байгаль хамгаалал, хүрээлэн буй орчин судлал/
      • Монгол хэл
      • Гадаад хэл
      • Нийгмийн тухай мэдлэг
      • Математик
      • Газар зүй
    3. Бүртгүүлэгч нь монгол хэл бичгийн шалгалтыг өгч 400-аас дээш оноотой байх
    4. Бүртгүүлэгч ОТИС-д бүртгүүлэхээс өмнө БҮТ-ийн ЭЕШ-ын шалгуулагчийн буланд нэвтэрч, өөрийн хувийн мэдээлэл, цахим шуудангийн хаяг, утасны дугаараа нягтлан хэрэв асуудал байвал шийдвэрлүүлсэн байх шаардлагатай. Элсэлтийн системд оруулсан мэдээлэл алдаатай байснаас элсэлттэй холбоотой мэдээллийг цаг тухайд нь авч чадаагүй бол ОТИС хариуцахгүй.
    5. Сургуулийн байранд ирж бүртгүүлэгчид дараах бичиг баримтыг эх хувиар нь авчирч бүртгүүлнэ. Үүнд:
      • Элсэхийг хүссэн өргөдөл
      • Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж*
      • Бүрэн дунд боловсролын үнэмлэх*
      • Иргэний үнэмлэх*
      • 3х4 хэмжээтэй цээж зураг 1% /сүүлийн гурван сард авахуулсан/
      • Бүртгэлийн хураамж 5,000 төгрөг
      • * Бүртгэл хийгдсэний дараа б.в.г-д заасан бичиг баримтыг буцаан олгоно.
    6. Суралцахыг хүссэн гадаадын иргэдийг тухайн улсын бүрэн дунд боловсролын үнэмлэх болон түүнтэй дүйцэх баримт бичиг, хичээлүүдийн үнэлгээ, хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээрийн нөхцөлийг үндэслэн элсүүлнэ.
    7. Агаарын тээврийн үйлчилгээ /D104103/ хөтөлбөрт бүртгүүлэгчид нь ЭЕШ-ын онооноос гадна ОТИС-аас тогтоосон хугацаанд ярилцлага, ур чадварын шалгалт өгнө.
    8. Элсэлтийн ерөнхий шалгалтгүй элсүүлэн суралцуулах
      • Дээд боловсролтой иргэн
      • Дипломын боловсролтой, тусгай мэргэжлийн дунд сургуулийг төгссөн иргэн мэргэжлийнхээ дагуу бакалаврын сургалтад элсэх суралцагч
      • Гадаадад ерөнхий боловсрол эзэмшсэн, улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноог БҮТ-өөр дүйцүүлэн тооцуулж , дүйцүүлсэн батламж авсан иргэн
      • Гадаад улсын ижил түвшний их дээд сургуулиас шилжин ирж суралцагч
    9. Эчнээ, орой, бямба гаригийн ангид элсэгчид нь тухайн элсэж буй хөтөлбөрөөс өөр мэргэжлээр доорх хүснэгтэд заасан боловсролын зэрэг эзэмшсэн байна.
      Хөтөлбөрийн нэр Суралцах хэлбэр Элсэгчийн боловсролын зэрэг
      1 Гадаад хэлний орчуулга /англи хэл, хятад хэл, солонгос хэл, герман хэл, япон хэл/ орой бакалавр
      2 Бизнесийн удирдлага эчнээ
      3 Нягтлан бодох бүртгэл орой, бямба
      4 Эрх зүй орой
      эчнээ
      5 Сэтгүүл зүй орой
      6 Багш, сургуулийн өмнөх насны боловсрол эчнээ
      орой бакалавр диплом
      7 Улс төр судлал орой
      эчнээ
    10. Магистр, докторын ангид элсэгчид нь тухайн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг эзэмшсэн байна
      Хөтөлбөрийн нэр Элсэгчийн боловсролын зэрэг Элсэлтийн шалгалт
      Магистр
      1 Эрх зүй бакалавр Эрх зүйн онол, эрх зүйн философи
      2 Гадаад хэл шинжлэл Ерөнхий хэл шинжлэл, хэл шинжлэлийн удиртгал
      3 Боловсрол судлал Боловсрол судлал
      4 Улс төр судлал Нийгмийн тухай мэдлэг
      5 Сэтгүүл зүй Сэтгүүл зүй
      6 Нягтлан бодох бүртгэл Эдийн засгийн онол
      7 Санхүү, банк, даатгал
      Доктор
      1 Боловсрол судлал магистр Боловсрол судлал, англи хэл
      2 Эрх зүй Эрх зүйн онол, эрх зүйн философи
    11. Тухайн мэргэжлээр суралцахад эрүүл мэндийн хувьд харшлах зүйлгүй байх.

    ДӨРӨВ. ЭЛСЭГЧИЙГ ШАЛГАРУУЛАХ БА МЭДЭГДЭХ

    1. БСШУС-ын сайдын холбогдох тушаалд нэр заасан улсын болон олон улсын чанартай мэргэжлийн олимпиад, нийслэл аймгийн олимпиадад 1-3-р байр эзэлсэн элсэгч ОТИС-д элсэхээр ЭЕШ-ын онооны болзлыг ханган бүртгүүлсэн тохиолдолд тухайн амжилтыг баталгаажуулах бичиг баримтыг үндэслэн шууд элсүүлнэ. Олимпиадын чиглэл нь элсэх сонирхолтой бүлгийн мэргэжлийн шалгалттай давхцах шаардлагагүй.
    2. Бүртгүүлэгчийн оноог энэ журмын 3.2-т заасан шалгалтын хичээлийн чиглэл, оноогоор тооцно. Шалгалтын оноо нь ОТИС-аас баталсан босго оноонд хүрсэн байна.
    3. Жагсаалтын оноо тэнцсэн тохиолдолд гүйцэтгэлийн хувиар байр эзлүүлж элсэх эрх олгох ба гүцэтгэлийн хувь тэнцвэл боловсролын гэрчилгээний дундаж оноог харгалзана.
    4. Оюутан элсүүлэх шалгаруулалтыг ЭЕШ-ын дүн олон нийтэд зарласан өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулж дуусах ба элсэлтийн комисс ил тодоор Отгонтэнгэр их сургуулийн байранд болон өөрийн сургуулийн вэб сайт, элсэлтийн системээр бүртгүүлэгчид мэдээлнэ.

    ТАВ. БҮРТГЭЛ

    1. Журмын 4.1 заалтаар бүртгүүлэгч нь олимпиадад амжилт гаргасныг гэрчлэх бичиг баримтын эх хувь, тэдгээрийн хуулбарын хамт 5.2-т заасан хугацаанд элсэлтийн комисст авчирч, хүсэлтээ баталгаажуулна. Дурдсан хугацаанд ирээгүй тохиолдолд хөнгөлттэй нөхцлөөр элсэх эрхээсээ татгалзсан гэж үзнэ
    2. Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч дараах материалыг бүрдүүлэн 2019 оны 07-р сарын 15-ны өдрөөс 08-р сарын 10-ны хооронд ажлын цагаар элсэлтийн комисст ирж эрхээ батлагаажуулна.
      • Бүртгэлийн хуудас
      • 3х4 хэмжээтэй цээж зураг 4% /сүүлийн гурван сард авахуулсан/
      • ЭЕШ-ийн батламж /эх хувь /
      • Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувь /
      • Сурагчийн хувийн хэрэг/ эх хувь/
      • Элсэхийг хүссэн тухай өргөдөл
      • Суралцах хүсэл сонирхлоо илэрхийлсэн эссе
      • Сургалтын төлбөр төлсөн баримтыг битүүмжлэл сайтай хавтаст хийсэн байна.
    3. Хэд хэдэн бүлгийн хяналтын тоонд багтсан элсэгч нь зөвхөн нэг бүлгийг сонгох бөгөөд энэ тохиолдолд бусад бүлгийн хяналтын тооны жагсаалтаас нэр нь хасагдаж, дараагийн бүртгүүлэгчийн байр нэгээр өснө.
    4. Элсэгч нь хяналтын тоонд багтсан боловч энэ журамд заасан хугацаанд суралцах эрхийн бичиг аваагүй бол гэрээ байгуулахаас татгалзсан гэж тооцож дараагийн элсэгчийг элсүүлж болно.
    5. Хяналтын тоонд багтсан бүртгүүлэгч 5.2-т заасан хугацаанд элсэх эрхээ баталгаажуулаагүй нөхцөлд ОТИС хариуцлага хүлээхгүй.
    6. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг хүсэлт гаргагч буюу бүртгүүлэгч өөрөө хүлээнэ.

    ЗУРГАА. ЭЛСЭГЧДЭД ҮЗҮҮЛЭХ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ

    1. Багш, гадаад хэлний боловсрол /англи хэл-D011409/, Багш, сургуулийн өмнөх насны боловсрол /D011201/, Багш, монгол хэл-уран зохиолын боловсрол /D011408/ хөтөлбөрөөр 550 ба түүнээс дээш оноотой эрэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
    2. Компьютер програм хангамж /D061302/ хөтөлбөрөөр 550 ба түүнээс дээш оноотой эмэгтэй элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийг 100% чөлөөлнө.
    3. БСШУС-ын сайдын холбогдох тушаалд нэр заасан улсын болон олон улсын чанартай мэргэжлийн олимпиадад 2018-2019 оны хичээлийн жилд 1-3-р байр эзэлсэн элсэгчийн сургалтын төлбөрийн 100%, аймаг, нийслэлийн олимпиадад эхний 3 байр эзэлсэн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 1,0 сая төгрөгийг чөлөөлнө.
    4. 12-р ангиа А үнэлгээтэй төгссөн элсэгчийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 700,000 төгрөгийн хөнгөлөлт
    5. Орон нутгийн харъяат элсэгч-ийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 450,000 төгрөгийн хөнгөлөлт
    6. БЗД-ийн харъяат болон БЗД-ийн ЕБС төгсөгч-ийн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 350,000 төгрөгийн хөнгөлөлт
    7. ОТИС-аас ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд зохион байгуулсан олимпиад, уралдаанд оролцсон сурагчдыг ЭЕШ-ын оноо болон ОТИС-аас олгосон мандатыг үндэслэн эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрийн 350,000 төгрөгийн хөнгөлөлт
    8. ЭЕШ-ын оноонд үзүүлэх хөнгөлөлт
      • Элсэлтэд тооцох хичээлийн аль нэгээр нь 800 оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 100% чөлөөлнө
      • Элсэлтэд тооцох хичээлийн аль нэгээр нь 700-799 оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 1,5 сая төгрөгийн хөнгөлөлт
      • Элсэлтэд тооцох хичээлийн аль нэгээр нь 600-699 оноотой бол эхний хичээлийн жилийн сургалтын төлбөрөөс 1,0 сая төгрөгийн хөнгөлөлт
    9. Сургалтын төлбөрийн хөнгөлөлт, чөлөөлөлт нь хамтарсан хөтөлбөрүүдэд хамаарахгүй ба давхардуулан олгохгүй.

    ДОЛОО. БУСАД

    1. Элсэлтийн хяналтын тоонд багтсан боловч бүрдүүлэх материалаа заасан хугацаанд авч ирээгүй элсэгчийг суралцахаас татгалзсан гэж үзнэ.
    2. Цахим бүртгэл явагдаж байх үед бүртгүүлэгчдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагааг сургуулийн байранд биечлэн болон элсэлтийн бүртгэлийн систем, мессенжер, facebook, утас, цахим шуудан ашиглан явуулна.
    3. Магистр, докторын ангид элсэгчдээс авах шалгалтыг элсэлтийн комисс мэргэжлийн тэнхим нэгжтэй хамтран жич зохион байгуулна.
    4. Элсэлтийн комисс нь элсэлттэй холбоотой үйл ажиллагааг шударга явуулах, элсэгчдийг үнэн бодит мэдээллээр хангах үүрэгтэй бөгөөд ямар нэгэн байдлаар зохисгүй үйлдэл гаргасан бол “Отгонтэнгэр их сургуулийн дотоод журам”, “Отгонтэнгэр их сургуулийн багшийн ёс зүйн дүрэм”-ийн холбогдох заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
    5. Элсэлттэй холбоотой аливаа маргааныг элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ